1998 оны гуравдугаар сараас “Энергосервис” ХХК, 2000 оны 10-р сараас “Энергосервисмонтаж” ХХК болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм. Тус компани нь 80 гаруй ажилтан албан хаагчидтайгаас Монгол улсын зөвлөх инженер хоёр, мэргэшсэн инженер 8, эрчим хүчний болон хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан 12 бөгөөд нийт ажилчдын ихэнх хувь нь ЭХЗ Үйлдвэрийн засварын цехийн үндсэн бүрэлдхүүнд ажиллаж байсан ба эрчим хүчний засвар, угсралт, тохируулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх дадлага туршлагатай хамт олон билээ.
Манай компани нь Чойлбалсангийн ДЦС-ын зуухнуудын алхан тээрмийн сеператорыг өөрчилснөөр элэгдэл 90% буурч нүүрсний тоосны фракц 0.6 микроноор багасан, зуухнуудын ашигт үйлийн коэффицент 88%-д хүрсэн шинэ технологийг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд, мөн ДЦС-ын хурц уурын шугамын шинэчлэлийг болон уурын ба усан халаалтын зуухнуудыг нам температурын буцламтгай үет шаталтын технологид шилжүүлэх өөрчлөлтийн ажлуудыг бие даан амжилттай гүйцэтгэсэн юм.
2008 оноос Төв аймгийн Жаргалант сумын нутагт 2500 га газарт үр тариа 10 га газарт төмс, хүнсний ногоо тариалан 1 га-гаас дундажаар MNS 0097:2010 стандартын чанарын шаардлага хангасан 19.1 центер улаан буудай хураан авч 2012 оны сумын “Ургацын аварга” хамт олон болсон билээ.
“ЭСМ” ХХК нь Монголын Эрчим хүчний Ассиоцаци, Материал судлал, гагнуурын нийгэмлэгийн болон, газар тариалан, гурил үйлдвэрлэгчдийн мөн Аялал жуучлалын холбоодын гишүүн байгууллага билээ.